Хүний нөөцийн аутсорсинг

Хүний нөөцийн аутсорсинг

Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ур чадварын хэрэгцээг хангах зорилгоор бид хүний нөөцийн аутсорсинг үйлчилгээг санал болгож байна.

Байгууллагат санал болгох хүний нөөцийг бүрдүүлэхдээ тухайн орон тоонд шаардлагатай харилцааны ур чадвар, ажил гүйцэтгэхтэй холбоотой байгууллагуудаас тавьдаг ерөнхий шаардлагын дагуу хүмүүсийг сургаж, чадавхижуулдагаараа онцлог.

Одоогийн байдлаар оффис жолоочийн сургалт явагдаж байгаа бөгөөд эхний сургалтаас төгссөн жолооч нар бизнесийн байгууллагуудад амжилттай ажиллаж байна.

Цаашид зайнаас болон холимог хэлбэрээр ажиллах ур чадвартай хүмүүсийг бэлтгэх, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа өргөжүүлэн байгууллагуудад хэрэгцээтэй хүний нөөцийг нийлүүлэх болно.